Эцэг эхэд зориулсан

2011-05-27

5-р ангийн бие даалт

Математикийн шалгалтын жишиг даалгавар-V анги

Хувилбар 1

  1. Илэрхийлэл бод.

(3,6:10-36*0,01)*23,78=

  1. Тэгшитгэл бодоод хариуг зууны хувиар тоймлоорой.

3,04*х+8,176=10

  1. Тооны 40% нь 12-той тэнцүү бол уул тоог ол.

  2. Сургуулийн эрэгтэй сурагчдын 7/12-той нь эмэгтэй сурагчдын тоо тэнцэж байв. Хэрэв 224 эмэгтэй сурагч байсан бол сургуулийн бүх сурагчдын тоог ол.

  3. Хоёр тооны нийлбэр 6,6-тай тэнцүү. Хэрэв нэг нь нөгөөгөөсөө 5 дахин их бол эдгээр тоог ол.

  4. Тойргийн урт 18м байх дугуйн талбай нь хэд вэ?

  5. 3-д хуваагддаг, 5-д хуваагддаггүй 3 оронтой тоог олж бич.

Хувилбар 2

  1. Илэрхийлэл бод.

(13,881-4,089):1,8-0,2=

  1. Тэгшитгэл бодоод хариуг бүхлээр тоймлоорой.

(86,9+667,6): (37,1+х)=15

  1. Тооны 750% нь 450 бол уул тоог ол.

  2. Нэг хотоос хоёр галт тэрэг цувран гарав. Хэрэв 1-р галт тэрэг цагт 36 км,2-р галт тэрэг цагт 48 км хурдтай явдаг бөгөөд 1-рх нь 2-аасаа 2 цагийн өмнө гарсан бол хэдэн цагийн дараа гүйцэгдэх вэ?

  3. Дараах нөхцөлийг хангах натурал тоонуудын нийлбэрийг ол.

16

  1. в=3,6 а=4,7 с=8 байх тэгш өнцөгт паралелопипедийн эзэлхүүн ба гадаргуугийн талбайг ол.

  2. 1-100 хүртэлх тоон дараалалд 2 ба 5-д зэрэг хуваагдах хичнээн тоо байгаа вэ?

Хувилбар 3

  1. Илэрхийлэл бод.

8:0,25+204:5-91,8:3,6=

  1. Тэгшитгэл бодоод хариуг бүхлээр тоймлоорой.

(5000-1397,3): (а+33,63)=90

  1. Тооны 0,2% нь 2,8г-тай тэнцүү бол уул тоог ол.

  2. Хөнгөн онгоц голын урсгал дагуу 20км/ц, урсгалыг сөрж 16км/ц-ын хурдтай явна. Урсгалын ба хөнгөн онгоцны өөрийн хурдыг ол.

  3. 1: 2600000 масштабтай газрын зураг дээр УБ-аас Архангай аймаг хүртэлх зайг 18см-ээр тэмдэглэсэн бол УБ-аас Архангай аймаг хүртэлх бодит хэмжээг ол.

  4. а=12мм, в=8,5мм, с=4 мм байх тэгш өнцөгт паралелопипедийн эзэлхүүн ба гадаргуугийн тайлбайг олоорой.

  5. 1-100 хүртэлх тоон дараалалд 6 ба 5-д зэрэг хуваагдах хичнээн тоо байдаг вэ?

Монгол хэлний жишиг даалгавар

Хувилбар 1

  1. Цээж бичиг

Түүвэр өгүүлбэр

Хөх униар суунагласан номин цэнхэр уулсаар хүрээлэгдсэн хөндийд хаш цагаан хотхон ярайж харагдах нь миний очих газар мөн гэж бодоход нүд баясаж, сэтгэл хөдөлнө. Хатаасан жимснүүдэд төрөл бүрийн байгалийн сахар ихээр агуулагддаг. Ногоон цай бодисын солилцоог идэвхжүүлэх, бие махбодоос өөх тосыг түргэн гадагшлуулдаг, давс, хүнд металл зэргийг гаргах,амны цангааг сайн тайлах, биеийн эсэргүүцлийг сайжруулах, архаг өвчин үүсэхээс сэргийлэх, судасны ханыг бэхжүүлэх, фтортой тул шүд буйлыг хамгаалах, янз бүрийн туяаны хортой үйлчилгээг саармагжуулах, тархины үйл ажиллагааг идэвхжүүлэхэд тустай.

  1. Найруулан бичих сэдэв 2 удаа уншиж өгнө

Марк

Маркыг анх 1802 онд Англи улсад хэрэглэж эхэлсэн байна. Манай улс 1924 онд анх шуудангийн марк хийж захиа болон албан бичигт нааж байжээ. Монголын анхны маркийг “Очир”гэж нэрлэдэг байсан байна. Маркийг анх хийхдээ ихэнхдээ суут хүмүүсийн зураг хэрэглэж байсан бөгөөд сүүлдээ хүний бүтээсэн болон байгалийн янз бүрийн гайхамшгийн зураг хэрэглэж байжээ.Орчин үед ихэнхдээ интернэт утсан холбоогоор захиа, албан бичгээр харилцдаг тул марк ховордсон байна. Марк цуглуулагчдын уралдаан дэлхийн олон улсад явагддаг бөгөөд манай улсын цуглуулагч тэргүүлэн,эртний нэгэн марк нь сая доллар хүрсэн ч худалдалгүйгээр авч ирсэн тохиолдол бий.

  1. Хэлц үгийг тайлбарла.

А. хөл дарах- Б. нүднээс гарах-

  1. Цөм өгүүлбэр болгон бичээрэй.

А. Балжид хаврын цасан доороос хуурай хөх аргал дүүрэн түүв.

Б. Алтан тарианаас нарыг хүртэл татсан чавхдасаас уянгалаг дуу цуурайтна.

  1. Дараах залгавруудыг залгаж нэр үг 3,3-ыг бүтээгээрэй

А. - бар - тан Б. - вэр - аач

  1. Монгол бичгийг кирилл болгон бичээрэй.

А. Б. Дүгнэх журам

1-р ажил 0-1 5оноо

2-3 4 оноо

4-5 3 оноо

6-7 2 оноо

8-9 1оноо

2-р ажил 90-100 5оноо

80-89 4 оноо

70-79 3 оноо

60-69 2 оноо

50-59 1 оноо

3-р ажил 1оноо

4-р ажил 1оноо

5-р ажил 2 оноо

6-р ажил 2 оноо

Бүгд-16 оноо

2-р хувилбар

  1. Цээж бичиг

Байгалийн араншин биднээс

Байгальд хар салхи салхилах,ган гачиг болох,цаг агаар дулаарах зэрэг үзэгдэл эрс ихэссэн. Энэ талаар эрдэмтэд олон янзын судалгаа хийсний үр дүнд, ихэнх нь хүний бодлогогүй үйл ажиллагаанаас болж байна гэсэн дүгнэлт гаргажээ.

Жишээ нь: Арав гаруй жилд нэг удаа хар салхи салхилж байсан бол одоо жилд 3-4 удаа хар салхи салхилж ган болдог ба дэлхий дулаарч, цөлжилт нэмэгдэж байгаа нь байгалиа хайр гамгүй устгаж байгаагаас шалтгаалж байна. Үүнд хотжилт ихэссэн, барилга барих, зам гүүр тавих, ашигт малтмал ухаж газрын хөрсийг эргүүлснээс шалтгаалан ногоон ургамал устаж, сул шороо ихэссэнээс цөлжилт явагдаж байна гэсэн дүгнэлт гаргалаа.

  1. Найруулан бичих сэдэв 2 удаа уншиж өгнө

Чоно шиг үрсэг нь үгүй

Нэг анчин ойн захад юм зөөсөн гичий чоно харжээ. Анчин чоныг хөөсөөр алахад амандаа зууж явсан юм нь алга байжээ. Чоныг анх харсан газар уруугаа буцан хайв,юу ч байсангүй. Тэгтэл хажууханд гөлөг гийнасанд тэр зүг харвал,нэг гүзээтэй юм модны мөчирт өлгөөтэй байсныг авч үзвэл дотор нь бэлтрэг байжээ. Яагаад ч юм тэр чоно барьсан хониныхоо гүзээнд бэлтрэгээ хийж явжээ. Тэгээд анчинтай тааралдахдаа аврахын тулд бэлтрэгтэй гүзээгээ модны мөчирт өлгөчихөж. Бэлтрэг өлсөхөөрөө гүзээг цоо идээд гараад ирэх л байж дээ.

  1. Дараах хэлц үгийн утгыг өгүүлбэрээр тайлбарлан бичээрэй.

  1. амаа үдүүлсэн юм шиг Б.амаа урчих шахсан

  1. Дараах өгүүлбэрийг асуух өгүүлбэр болгохдоо дэлгэрүүлж бичээрэй.

А. Тэр балмагдсандаа дуугарч чадсангүй.

Б. Жавар салхинд нүүр нь түлэгдсэн байлаа.

  1. Тийн ялгалаар ялган бичээрэй.

А. тэр Б. энэ

Дүгнэх журам 1-р ажил 0-1 5оноо

2-3 4 оноо

4-5 3 оноо

6-7 2 оноо

8-9 1оноо

2-р ажил 90-100 5оноо

80-89 4 оноо

70-79 3 оноо

60-69 2 оноо

50-59 1 оноо

3-р ажил 1оноо

4-р ажил 1оноо

5-р ажил 2 оноо

6-р ажил 2 оноо

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2016-05-25 -

Бичсэн: Зочин
2016 оных байхгүй юм уу?
. Шууд холбоос

2014-05-19 -

Бичсэн: Зочин
энэний хариу нь байхгүй юм уу тавиад өгөөч
. Шууд холбоос

2014-05-12 -

Бичсэн: Зочин
duguin talbai yaj oloh ve?
. Шууд холбоос

2011-08-25 - баярлалаа

Бичсэн: Зочин
хэрэгтэй зүйл тавьсан байна дүүгээ давтуулна ааа
. Шууд холбоос

Миний тухай

Сургалт

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Manai angi

Найзууд

. urnaa
. Нар өвөртөлсөн уул
. Urantulhuur
Бичлэг: 7 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax