Эцэг эхэд зориулсан

2011-05-27

Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө


}Хүн бүр л өөрийн мэдлэг чадвар, амьдралын туршлагадаа тулгуурлан хүүхдээ өсгөн бойжуулж, хүмүүжүүлдэг. Ингэхдээ яагаад би чухам энэ удаа ингэчих вэ, тэгээд үзвэл яах байсан болоо гээд бодоод байх нь ховор. Хүүхдийн үйлдэл заримдаа ээж аавыгаа бодлогогүй алхам хийхэд хүргэх нь бий. Арай л хэтрүүлчихэв үү дээ, муу хүүгээ гомдоочихов уу даа, би ямар тэнэг юм хийчихэв  гэж амаа барих явдал ч гарч л байдаг. Хүн л юм чинь алдаж эндэх явдал гарна тэр тусмаа хүүхдээ хүмүүжүүлж хүн болгож авах гэж төрөлх зөндөө хөтлөгдөж яваа эцэг эхийн хувьд бүхнийг зөвөөр хийх баталгаа байхгүй л дээ.   
Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санахгүй гэж үг байдаг даа. Олон эцэг эхээс гаргадаг нийтлэг арван алдаа болон сэтгэл зүйчид үүнийг хэрхэн үзсэнийг толилуулъя.

Чамайг ингээд байвал чинь би чамайг хайрлахаа болилоо.


Эцэг эхчүүдийн бодол:
Энэ хүүхэд яахаараа үг авахаа байчихдаг байна аа?

    Зүгээр л гөжүүдлээд байна уу? Ойлгуулах гээд ядчихлаа. Одоо айлгаад үздэг юм билүү, нэмэргүй л байхаа даа. Эцэст нь” түүз”ээ гаргана даа. “Би чамд одоо хайргүй боллоо”. Олон л аав ээж хүүхдээ ингэж айлгадаг.


Сэтгэл зүйчид:
Хүүхдээ хайрлахаа болино гэж айлгах нь эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлэх гэж тун их хэрэглэдэг аргын нэг. Гэхдээ мэдээж үүнийгээ хэзээ ч хэрэгжүүлэхгүй нь ойлгомжтой. Тэгэхлээр хүүхдийнхээ өмнө худалч болж хувирч буй хэрэг болдог. Худалч нэр авч хүүхдийнхээ итгэлийг л алдана гэсэн үг. “Ээж нь чамайгаа үргэлж хайрладаг, харин энэ үйлдлийг чинь л хэрхэвч зөвшөөрөхгүй” гэж хэлбэл өөр хэрэг.

Юу дуртайгаа л хий, надад ямар хамаатай юм.  

Эцэг эхчүүдийн бодол:
Жаахан хүүхдэд юм ойлгуулах гэж тайлбарлаж, ухуулан нервээ баран ядаргаатах хэрэг байна уу? Хүүхэд асуудлаа өөрөө шийдэж сурах ёстой. Ер нь хүүхдээ том хүний амьдралд бэлдэх хэрэгтэй, тэр аль болох хурдан бие дааж сураг л дээ. Тэгээд биднийг амар тайван орхиг.

  
Сэтгэл зүйчид:
Тэр юугаа хийнэ танд ямар ч хамаагүй гэж хүүхдэдээ хэзээ ч мэдрүүлж болохгүй. Өөрийг чинь тоохгүй байгааг мэдмэгцээ энэ нь аль хэр “үнэн” болохыг мэдэхийг оролдоно. Үүнийг шалгахын тулд жаал хүү эхлээд тааруухан үйлдэл хийж мэднэ. Үүнийг нь шүүмжлэх нь үү, үгүй юу гэж мэдэх гэж л тэр. Нэг үгээр хэлбэл гацаанд орж, гарч чадахгүй эргүүлэгт баригдчихаж байгаа юм. Тиймээс худлаа тоохгүй царайлахын оронд хэдийгээр хүүхдийн чинь байдал таньд таалагдахгүй байлаа ч хүүхэдтэйгээ сайн харилцаатай байхыг оролд. Ухаандаа дараах байдлаар “Энэ талаар би чамтай яагаад ч санал нийлэхгүй байна. Гэхдээ би чамайг хайрладаг болохоороо чамд тусалмаар байна. Чи хүссэн цагтаа л надаас асуух зүйлээ лавлаж авч бай” гэж болох.

}

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Сургалт

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Manai angi

Найзууд

. urnaa
. Нар өвөртөлсөн уул
. Urantulhuur
Бичлэг: 5 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax