Эцэг эхэд зориулсан

2011-05-27

Зөвлөмж-1

Монгол бичгийн хичээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь

5-р ангийн монгол хэлний хичээлийн агуулгад монгол бичгийн хичээлийг оруулсан учир энэ хичээлд хайнга хандаж,хойш тавьж болохгүй.Хаврын шалгалтын сэдэвт  нэг даалгавар болж орж ирдэг тул энэ хичээлийг жигд авч явах,суралцагчдыг зөв шударга уншдаг,цэвэр сайхан бичдэг,үгийн утгыг ойлгох чадвартай болгоход анхаарах хэрэгтэй.Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд доорхи зүйлийг зайлшгүй хийж хэвших хэрэгтэй мэт санагддаг.

·         7 хоногт орох 1 цаг хангалтгүй тул  монгол хэлний хичээл дээр монгол бичгээр өгүүлбэр унших,бичих,үг нүдлүүлэх ажлыг хийж,улирал бүрийн шалгалтанд монгол бичгийн даалгаврыг багтаан оруулж байх нь чухал.

·         Эх хэл бол тусгаар тогтнолын баталгаа.Өөрийн төрөлх хэлээ сайн мэдэхгүй,түүний ач холбогдлыг дутуу үнэлэх нь үндэс угсаа,хэл соёлоороо бахархах,эх оронч иргэн төлөвшүүлэх

·         Хүүхдүүдэд монгол бичгийн хичээлийн гайхамшгийг мэдрүүлэх ёстой.Монгол бичгийн кабинеттай танилцуулах,монгол бичгээр бичсэн түүх,соёлын зүйлстэй танилцуулах ажил хийх нь чухал.

·         Үсгүүдийг ижил төстэй дуудлага,бичлэгээр нь нүдлүүлэх,уншихдаа утгачлан ойлгож сургах хэрэгтэй.

·         Эгшиг зохицох ёсыг баримтлан зөв уншиж сургах

·         Урт эгшигтэй үгийг зөв унших

·         Өгүүлбэрийн зааг,төгсгөлийн үйл үгийн бичлэгийн хэлбэрийг ажиглуулж ,үйл үгийн хувиллыг сайн ялгадаг болгох

·         Үгийн утгын толь ашиглаж сургах

·         Өгүүлбэрийн утгаас шинэ үгийн утгыг илрүүлэх

·         Эхийг уншсаны  дараа  галиглан бичих нь үсэг нүдлэлт,эгшиг зохицох ёсны дүрмийн мэдлэгийг шалгах гол арга болно.

·         Галиглан бичсэн эхээ кирилл бичигт хөрвүүлэх ажлыг хийлгэснээр үгийн утгыг ойлгож ухаарах,урт эгшгийг ялган таних,үгийн төгсгөлийн дэвсгэр үсгийг зөв таних зэрэг олон чадварт зэрэг суралцдаг.

·         Хүүхдүүдийн сайн мэддэг зүйр үг,оньсогыг монгол бичгээр бичиж нүдлүүлэх,уншуулах нь үг нүдлэх,үгийн утгыг ойлгоход тус болдог.

·         Хичээлд монгол бичгээр бичсэн сонирхолтой тест,гарын авлага бэлтгэн хэрэглэх нь зүйтэй.

Энэ мэтээр монгол бичгийн хичээлийг үр өгөөжтэй болгох,эх хэлээ судлан,илүү ихийг сурч мэдэх сэдэл төрүүлж,түүнийг хэрэгцээ болгох нь багш нарын идэвх зүтгэлээс ихээхэн шалтгаалдаг бөгөөд энэ хичээлийг орхигдуулж,хоёрдугаарт тавьж,ач холбогдлыг  бууруулахгүй байх хэрэгтэй.

Боловсруулсан :багш   Б.Цэндсүрэн

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Сургалт

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Manai angi

Найзууд

. urnaa
. Нар өвөртөлсөн уул
. Urantulhuur
Бичлэг: 3 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax