Эцэг эхэд зориулсан

2011-05-27

Зайны сургалтын хичээл-2

Сургалтын хэрэглэгдэхүүн хэрэгсэл

Сургалтын технологын нэг зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг нь сургалтын хэрэгсэл хэрэглэгдэхүүн байдаг. Энэ нь :

1. Сургалтын зорлигийг хэрэгжүүлэхээр шинжлэх ухааны мэдээллийг дамжуулахад хэрэгтэй,

2. Бүх хэрэглэгдэхүүн хэрэгсэл нь шууд ба тойруу замаар чадвар дадлыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг

Сургалтын хэрэгсэл

Диаскоп, кодоскоп, томруулагч зэрэг харааны хүртэхүйд тулгуурласан механик хэрэгсэл, дуу хураагуур, радио хүлээн авагч гэх мэт сонсох хэрэгсэл, дүрс дууны хэрэгсэл, телевизор, камер, кино, видёо, камер гэх мэт сургалтыг автомачлах хэлбэр, чиирэгжүүлэх хэрэгсэл, лингофоны кабинет, компьютер, мултьмедиа технологи.

Оюутан залуус бид энэ нийгэмд сурч боловсрох эрхтэй.  Тийм ч учраас бидний амьдралд сурч боловсрох орчин, бас сургалтын хэрэгсэл хэрэгтэй. Үүнд:

Сургалтын цахим эх үүсвэр

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн

Сургалтын техник хэрэгсэл шаардлагатай.

Бидний өнөөгийн нийгэмд сурч боловсрох орчинд эд бүгд хангалттайг байгаа гэж үү? Миний хувьд дутуу дулимаг юм шиг санагддаг. Энгийн жишээ дурдахад мэдээллийн технологийн хичээлийн үеэр интернэт буюу сүлжээний тасалдал үүсэх, тог тасрах гэх зэрэг.. Бид харин ийм дутагдалгүйгээр бүрэн бүтэн суралцах ёстой билээ..

. Сургалтын цахим эх үүсвэр

Миний хувьд цахим эх үүсвэр бол интернэтээс ямар нэгэн байдлаар мэдээлэл авч, интернэтээр суралцах. Харин таны хувьд үүнийг юу гэж дүгнэж байна.

Цахим эх үүсвэрийг ерөнхийдөө хүмүүс зайны сургалт, интернэт хичээл зэрэгт их өргөнөөр ашигладаг. Хэрвээ хэн нэгэн нь англи хэл ямар нэгэн багшгүйгээр, бие дааж сурахыг хүсвэл ямар нэгэн байдлаар интернэтээс цахим хичээлийг хайж өөрөө сурж болно. Эсвэл гэртээ суугаад, ийш тийшээ энд тэндэхийн газарт олон хүмүүсийн хамтаар хичээлд суулгүйгээр зүгээр гэртээ компьютерийнхээ ардаас багшаар хичээл заалгахыг хүсвэл интернэт хичээлд сууж болно гэх мэт олон олон арга байдаг. Энэ цахим эх үүсвэрийг бид хичээлдээ ч хэргэлсэн болно. Энэ бол хүн бүрийн дурын асуудал.

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн

И-Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах  арга зүй

Өнөө үед Мэдээлэл Холбооны Технологийг (МХТ) багшлах үйл ажиллагаандаа хэрэглэх, хичээлийн агуулгад интеграцчлах асуудал багш бүрийн өмнө тавигдаж байна. Олон улс оронд МХТ-ийг сургалтын үйл ажиллагаанд хэрэглэснээр сургалт нь үр дүнд хүрч байгаа тухай өгүүлсэн байдаг боловч МХТ-ийг хэрэглэх нь сургалтын чанартай болгох цорын ганц арга зам биш юм. МХТ-ийг сургалтад хэрэглэж байгаагийн нэг чухал илрэл нь түүнийг ашиглан сургалтын дидактик шаардлагыг хангасан хэрэглэгдэхүүн боловсруулах явдал байдаг.


Мэдээлэл холбооны технологи (МХТ) гэж юу вэ?

Мэдээлэл холбооны технологи (МХТ, ICT) нь мэдээлэл холбоо, харилцааны хэрэгслийг ашиглан мэдээллийг олж авах, тараах, боловсруулах, хадгалах, дамжуулах, хэрэглэх зэрэг бүхий л үйл ажиллагааны тухай ойлголт юм. Тиймээс МХТ нь:

Мэдээллийг хуваалцах, харилцан ашиглах

Мэдээллийг боловсруулахад шаардлагатай техник хангамж, програм хангамж, харилцаа холбооны тоног төхөөрөмж гэх мэт хэрэгсэл

Эдгээр төхөөрөмжүүдийг ашиглах технологи болон техник зэрэг юм.

И-Сургалт гэж юу вэ ?

Өмнө өгүүлснийг үндэслэн и-сургалт гэдгийг технологид суурилсан сургалт хэмээн тодорхойлж болдог.

            Цахим сургалт = технологид суурилсан сургалт


Цахим сургалтын томьёолол нь компьютерт суурилсан сургалт, Вебд суурилсан сургалт, виртуал сургалт, телевиз, радиогийн сургалт зэргийг агуулах сургалтын нэгэн шинэ хэлбэр бөгөөд үйлчилгээний өргөн цар хүрээг агуулсан байдаг. Цахим сургалт нь суралцагчид агуулгаа хүргэхдээ бүх төрлийн цахим дамжуулах төхөөрөмж, түүний дотор интернет, интранет, экстранэт, хиймэл дагуулын систем, аудио, видео систем, интерактив телевиз  зэргийг ашигладаг.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Сургалт

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Manai angi

Найзууд

. urnaa
. Нар өвөртөлсөн уул
. Urantulhuur
Бичлэг: 1 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax