Эцэг эхэд зориулсан

2011-04-18

сурган хүмүүжүүлэх уншлага

Цагаан толгой ба математикийн хичээлийн                                                                                          интеграцчилал

1-р ангид элсэж байгаа хүүхдийн нас жилээс жилд улам багассаар  5.5-6 настангууд сурах боллоо.Энэ насны хүүхдүүд байгаль ертөнцийг танин мэдэх,хүмүүстэй харилцаанд орох,шинэ зүйл сурч мэдэх асар их хүсэл мөрөөдөлтэй байдаг бөгөөд тэдэнд тоглоомоороо зөв тоглох,дотно найзтай болох,сонин содон зүйлд сэтгэл татагдан,мэдсэн сурснаа бусдад үзүүлэх, гайхуулах, магтуулах сонирхол төрж,зөн төлөв нь цэцэрлэгийн насныхнаас өөр болж ирдэг.Цэцэрлэгтээ найзуудтайгаа тоглох,ойр дотныхондоо эрхлэх,хүүхэлдэйн кино үзэж,үлгэр сонсох дуртай тэдний хувьд сургуульд орж,цүнх үүрч,хичээл хийх нь “Би том болсон” гэх бодлыг төрүүлдэг ч даалгавар хийх,дэвтэр номоо өөрөө эмхлэн цэгцлэх,ширээний ард удаан суух нь дуртай үедээ тоглоомоороо тоглох,гүйж харайх хүсэл эрмэлзэлд саад болж тэвчээр алдах,үсгээ тогтоохгүй үед шантрах,сургуульд явмааргүй санагдах,уйдах зэрэг бэрхшээлүүд гардаг.Ийм учраас тэдний насны онцлогт тохируулан үсэг нүдлэн тогтоох,үе,үг холбон унших,бичих ажлыг зурж будах,хайчлах наах,тооцоолон бодох,тоглох үйлүүдтэй холбон сонирхолтой,үр дүнтэй байхаар хичээлийн арга зүйг боловсруулах нь багш биднээс авьяас,хүч хөдөлмөр шаардсан ажил юм.

Цагаан толгойн эхний үеэс л эгшиг үсэг тогтоолгохдоо төрөл бүрийн арга хэрэглэж болох юм.    5.5-6 настай сурагчтай дагнан ажилласан сүүлийн 3 жилийн туршлага дээрээ үндэслэн боловсруулсан энэ насныханд үсэг тогтоолгох хялбар аргуудаас дурдвал:

·         Нуугдсан үсэг олох

У үсгээ олоод ногоон өнгөөр будаарай.Хэдэн У байгааг тоолж бичээрэй.

А

Э

О

   Ө

э

й

а

    И

   А

   Ү

  У

ө

Ө

   А

У

и

А

О

  у

   ы

ү

 А

и

  Ү

а

 

·         Үсгийн зүй тогтол

Дараа нь ямар үсгүүд байх вэ? Үргэлжлүүлж бичээрэй.

А  А О У Э А А О....................

ө у ө ү ө у ө ү ....................

 

·         Нуугдсан тоог олох

Үсгийн ард ямар тоо нуугдсан бэ?

                  А=5              С=8                 Э=9

                  А+А=3+5          У+У=5-1

 

·         Тоот тор

Ижил үсэг нь ижил тоо,ялгаатай үсэг нь ялгаатай тоо бол энэ тоонуудыг ол.

         4    7                                         

   6   Ө   А

   5   Ө   Ү

·         Үсэг тоолох

Хэдэн,ямар үсэг байгааг тоолоорой.

                 НННН=...                ББББББ=...

 

 

·         Хэрчим тоолох

Хэдэн хэрчим байна вэ?

А           О               У  

                                                                  

 

·            Үсгийн дараалал олох

Тоог үсгээр солиод уншаарай.

1 +1+ 3=                         33+33+8=

 

·            Дүрс ба үг

Сайн ажиглаад үг бүтээж уншаарай.

    а

     н

    м

    у

    р

     с

     о

                       -.........................                     

 

                       -..........................

 

                       -.........................

 

·            Үсэг ба тоо

Тэнцэтгэлийг үнэн байлгах тоонуудыг ол.

А+А=С+С+С

Х+Х+Х+Х=Р+Р

 

·            Хэд вэ?

Аав=3      Ах=2   бол    Өвөө=?

Намар=5   өвөл=4   бол   зун=?   хавар=?

 

·          Нийлбэрийг ол.

Үг бүтээж,нийлбэрийг олоорой.

1

2

3

4

5

у

б

а

м

р

3+4=ам=7

1+5+3+4=

2+3+5=

2+1+5+3+4=       

Үсэг тогтоолгох янз бүрийн аргыг багш санаачлан боловсруулж,баяжуулж болох бөгөөд аль болох зурагтай,дүрстэй,хөдөлгөөнтэй,сонирхолтой зүйл сэдэж тоглох явцдаа сурах бололцоог нээх нь чухал.

                         Боловсруулсан багш Б.Цэндсүрэн

                  

    Батлав.Сургалтын менежер....................................А.Батзаяа        

Суралцахад нь хэрхэн туслах вэ?

Хүний амьдралд үйл явдлын ердийн урсгалыг өөрчилдөг хэд хэдэн эгзэгтэй үе байдаг.Үүний нэг нь сургуульд суралцаж эхлэх үе юм.

Сургууль,анги танхим,даалгавар ...гээд олон зүйлүүд зөвхөн шинэхэн суралцагчдын төдийгүй тэдний эцэг эх,гэр орон,аж амьдрал,ахуйн хэвшсэн зарчмуудыг өөрчилж шинэ зүйл авчирдаг.

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт суралцаж,түүнд хэрхэн суралцахыг нь зааж сургах ёстой.

Сургуульд орохоос өмнө уншиж сурах нь зөв үү,буруу юу,сурчихаад 1-р ангидаа хийх юмгүй уйдаж эсвэл үймүүлж суух юм биш байгаа,юу ч сурахгүй орвол багшийн аргаар сурахад амар байдаг...гэх мэт янз янзын санаа бодол хаа сайгүй л тааралддаг.

·         Үнэхээр,хүүхдийг эрт уншуулж сургах нь зөв бөгөөд үүнийг маш алгуур эхлэх ёстой.Хэрэв үүнийг сонирхолтой хийж чадахгүй,унших үйлийг албадан,уйтгартай маягаар эхэлбэл хүүхэд тань уншиж сурахдаа дургүйцэхээс яах вэ.

Энэ нь эцэг эхэд хүүхэд нь сурах авьяас чадваргүй,юу ч ойлгодоггүй “амьтан”болж харагддуулдаг.Энэ л хамгийн их аюул юм.

Хүүхэд эрт уншиж сурвал олонхи хүүхдийн эцэг эхээрээ л уншуулж байж сонсдог том том үсэгтэй,сайхан зурагтай гоё гоё номыг өөрөө унших бололцоо нээгдэнэ.Харин өөрөө уншаад сурчихсан тэр үедээ нөгөө наргиатай номуудыг унших  сонирхол аль хэдийн буурсан байдаг.

Хүүхдээ сайн уншдаг болмогц нь хүү,охиндоо чанга уншиж өгдөг ажлаас өөрийгөө чөлөөлөгдлөө гэж бодвол эндүүрэл.Учир нь:

Ш  Удаан хугацааны туршид унших үйл явц нь хүүхдийг ядраадаг.

Ш  Аавынх нь хүн дуутай хүнгэнэсэн дуугаар алиалан унших,ээжийнх нь хонгорхон дуутай намуухан уншилт нь хүүхдэд үнэхээр хамгийн сайхан үе байдаг ажээ.Хамтдаа ном унших шиг таныг хүүхэдтэйгээ ойртон дотносох сайхан зүйл өөр үгүй.

Ш  Мэдээж уншсаныхаа дараа уншсан зүйлийнхээ талаар хэлэлцэх хэрэгцээ өөрийн эрхгүй гарна.Нэг л мэдэхэд хүүхэд чинь өөрийн мэдэлгүй л санаагаа чөлөөтэй илэрхийлж,сайн ярьж гарна.Харин сургуульд орохоос нь өмнө үзсэн харсан зүйлээ нэгд нэгэнгүй ярьдаг,сонссон зүйлээ ярьж тайлбарладаг болговол тун сайн.

Ш  Сургууль,багшийн талаарх зөв ойлголтыг эхнээс нь өгч чадвал тэдний сурах хүсэл сонирхлыг аяндаа л хөтөлнө гэсэн үг.Сургуульд сурна гэдэг бол баяр баясгалантай,хамгийн сайхан үйл явдал гэж маш сайн ойлгуулбал замд тохиолдох бэрхшээлийг хүүхэд өөрөөр үзэх болно.

Ш  Суралцахад бэлтгэл ажлыг маш сонирхолтой болгох хэрэгтэй.Харандаа дэвтэр,үзэг,цүнх гээд хичээлийн хэрэгслийг авахдаа заавал дагуулж яв.Тав тухтай үзэж харьцуулж,өөрсдөө сонголт хийх боломж олго.Хамгийн эхний өдрөөс эхлэн хичээлд явахаас 30 хоромын өмнө бүх зүйл жин тан болсон байх хэрэгтэй.

Ш  Даалгавар хийх бүрт нь байнга хажууд нь байж үйлдэл бүрийг хянаж дасгах нь буруу.

Ш  Даалгавар хийх үед нь тэдний анхаарлыг сарниулахгүй байх бүхий л боломжийг олго.Зурагтаа унтрааж,чимээгээ намсга.

Ш  Даалгаврыг богино хугацаанд төвлөрөн тодорхой хийж сурга.

Ш  Даалгавраас хэтэрхий их өө сэв хайж ,том хүний нүдээр харан шүүмжилж зэмлэн шийтгэх нь буруу.

Ш  Тааруухан дүн авбал сэтгэлийг нь энэ зүйл зовоож байгааг бүх талаар харуулж зөөлөн харьц.

Ш  Хичээлийн хэрэглэлээ хуваарийн дагуу ялгаж,эмх цэгцтэй байлгахыг эхний хэдэн сар хамтран хийж хэвшүүл.

Ш  Хийсэн зүйлээ танд үзүүлж урмын үг сонсох нь тэдний хувьд маш том баяр.Урмын үгийг хэт дөвийлгөлгүйгээр харамгүй хайрлаж,алдаа дутагдлыг нь эвтэйхэн хэлж ойлгуул.Засахад нь тусал.

Ш  Цагийн юмыг цагт нь хийлгэж сурга.

Ш  Аав ээж нь ажил хийдэгтэй адил сурна гэдэг хүүхдийн хийх гол ажил гэж ойлгуул.

Ш  Хичээлээ тодорхой цагт амжуулж давтсаны дараа чөлөөт цагаа баяр баясгалантайгаар хамтдаа өнгөрүүл.

Хүүхэд амжилттай суралцах анхны суурь 1-р ангид л тавигддаг.Сургуульдаа явах дуртай,хичээлээ давтахдаа урамтай байх нь багш,эцэг эхийн сонгосон  арга барил, хамтын үйл ажиллагаанаас л шалтгаална.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Сургалт

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Manai angi

Найзууд

. urnaa
. Нар өвөртөлсөн уул
. Urantulhuur
Бичлэг: 8 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax